Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

A- A A+

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Бангладеш улсын өмнөд хэсгийн 300.000 гаруй оршин суугч үерт өртөж, олон зуун байшин усанд живж, оршин суугчид амь аврагдахын тулд дээвэр дээрээ гарч, аврах ажиллагаа зохион байгуулах хүртэл хэд хоног тэндээ гацсан талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Харин Энэтхэгийн Трипура мужид 11 иргэн, Бангладеш улсад хоёр иргэн амь насаа алджээ. Трипура хотод 64.000 гаруй иргэн түр хорогдох байрны хомсдолтой байгаа талаар мужийн яаралтай тусламжийн төвөөс мэдээлсэн байна.

Сүүлийн хэдэн сарын турш Өмнөд Азийн улс орнуудад хүчтэй аадар бороо орж, үер бууж, хөрсний гулгалтын улмаас олон зуун хүний аминд хүрч, олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж, улмаар дэд бүтцэд сөргөөр нөлөөлж байгаа аж. 

Хэдийгээр тус бүс нутагт хур тундасны улирал хэдий ч хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт нь  цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг улам даамжруулж, гамшгийн хэмжээнд хүргэж байна гэж судлаачид онцоллоо.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2024/08/22/india/flooding-bangladesh-india-intl-hnk/index.html

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.