Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Төв, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 6 дугаар хорооны задгай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 07:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн  "Тоёота приус-41" загварын суудлын автомашин шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг байшин шатаж байна дуудлагыг 08.22-ны өдрийн 18:26 цагт  хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 10х11 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Баянхонгор аймаг, Бууцагаан сум Тэмээт баг /сумын төвөөс урд зүгт 3 км/ амбаар шатаж байна дуудлагыг 08.23-ны өдрийн 06:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.

Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багийн “Нарийн хуурай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт  182 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/Бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид М/8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.22-ны өдрийн 07:37 цагт тус багийн “Хоёр хясаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон. 

Өвөрхангай аймаг, Тарагт сум Алтан тал багийн “Сантын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ Суудлын автомашин "Онги" голын усанд суусан тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 07:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид очиж, иргэн О-ийн ”Тоёота приус-41” загварын суудлын  автомашин “Онги” голын усанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөвсгөл нуураас татан гаргасан автомашин, техник хэрэгслийг орон нутагт хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар 2021-2024 онуудад зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагааг дуусгаж, татан гаргасан машин, техникийг орон орон нутагт хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр боллоо.

Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна.