Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар  цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19...+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 08:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрт хөргөгч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 09:59 цагт хүлээн авсанТус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй түргэн үйлчилгээний цэгийн дотор талын хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Дэнж баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5x7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.

Дорнод аймаг, Хэрлэн сум 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км/ “Хэрлэн” голын усанд 1 хүн согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй/-ийг 08.14-ний өдрийн 05:00 цагаас эхлэн  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хэнтий аймаг, Баян-Овоо сум Жавхлант багийн Баянхошуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төв/ “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Баян-Овоо сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М /38 настай, эрэгтэй, /-ийг 08.14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Хөдөө хэсгийн "Долоо дугаар худаг" гэдэг газар суудлын 3 автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.14-ний өдрийн 01:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын  "Тоёота приус-20" загварын 5 хүнтэй суудлын автомашин, иргэн Б-ийн "Тоёота веллфара" загварын 6 хүнтэй суудлын автомашин, иргэн Ч-ын  "Шевролет колорадо" загварын 1 хүнтэй суудлын автомашин тус тус шаварт суусан байсныг ажиллаж татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аминдаа хайргүй “усч” Монгол

Аялал зугаалгын цаг эхлэхээр айдас хүйдэс хүрэм нэг төрлийн мэдээллүүд хөвөрдөг болсоор удаж байна. Энэ нь усны осол.  Харамсалтайгаар усанд живж, нас барж буй хүний тоо өдөр, хоногоор нэмэгдэж байна.  Наймдугаар сарын 9-ний байдлаар 98 усны осол бүртгэгдэж, 85 иргэн амь насаа алджээ. Үүний 71 нь том хүн, 14 нь хүүхэд байна.  Энхийн цагт ийм олон иргэнээ санамсар болгоомжгүй байдлаас болж алдана гэдэг ёстой л эмгэнэл юм.  Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн эрэн  сурвалжлах нийтлэлээрээ усны ослын асуудлыг хөндөж байна. 

Х.Чинзориг: Хүний цээж зургийг хар, цагаанаар ялган хайчилж, эсгий болон модоор гар урлал, сувинер хийдэг

 “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Чинзоригийг урилаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ