Санал авах тухай

A- A A+

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж “... гамшгаас хамгаалах улсын албаны бүрэлдэхүүн, ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, мэргэжлийн ангийн ажиллах дүрмийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Журам батлах тухай” 347 дугаар тогтоол, Шадар сайдын  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Мэргэжлийн ангийн дүрэм шинэчлэн батлах тухай” 75 дугаар тушаалыг тус тус хуульд нийцүүлэн шинэчлэн батлах гэж байна.

Иймд дээрх журам, дүрэмд тусгах саналыг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд t.batbaatar@nema.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Дараах холбоосоор журам, дүрэмтэй танилцана уу.

Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам: https://legalinfo.mn/mn/detail/13829

Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм: https://legalinfo.mn/mn/detail/12831

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Непалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байна

Үертэй холбоотойгоор Энэтхэгийн Засгийн газар Непалтай хиллэдэг мужуудынхаа эрх баригчдад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өгчээ.

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу наймдугаар сарын 27 буюу таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр

Аюулгүй байдлыг хангах болон хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Мөн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй  алба хаагч өдөрт тус бүр  3-5 хурлын тэмдэглэлийг англи хэлээр хөтөлж, хураангуй дүгнэлт бичих ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.