Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутагаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруунаас 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, өдөртөө +25...+27 градус дулаан байна.
Гал түймэр:
-Дундговь аймаг, Адаацаг сум. Өвөр-Урт багийн “Хөшөөтийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 141 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 37 км-т, 46.53492E, 106.16768N/ 08.04-ний өдрийн 16:30 цагт гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин О-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 08.06-ны өдрийн 12:50 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 2 дугаар хорооны “Задгай”-д /47°51'49.4"N, 106°45'47.3"E/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 07:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 07:04 цагт очиход иргэн Э-ийн "Crown" загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:
- Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Задгай”-д Хэрлэн голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.05-ны өдрийн 05:00 цагаас осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 70 км зайд 3 удаагийн давтамжтай голын усаар завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлж 13:50 цагт тус багийн "Гучин хоёрын саам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 30 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
- Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Агаараас эрэн хайх, аврах ангийн 111 дүгээр анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.06-ны өдөр анх осолдсон газраас явганаар голын урьд болон хойд эргээр нийт 3.6 км газар, осолдсон газраас доош 9 км газар дроноор самналт хийж 18:00 цагт түр зогсоосон. 08.07-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон:
- Дорноговь аймаг, Айраг сум. Өнгөт багийн "Олон-Овоо” гэдэг газар /Дорноговь аймгийн төвөөс хойд зүгт 155 км, Айраг сумаас хойд зүгт 25 км, Говьсүмбэр аймгийн төвөөс урд зүгт 50 км-т/ Иргэн Э нь 08.02-ны өдөр мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.05-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүнтэй 50 км зам туулан 12:17 цагт очиж иргэн Э/44 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Шивээговь сумын 2 дугаар багийн "Цагаан-Эрэг", Дорноговь аймгийн Айраг сум "Олон-Овоо", "Алаг толгой"-н уурхай, МАК-ийн уурхай, Даланжаргалан сумын 2 дугаар багийн "Өнгөт"-ийн гүүрнээс урд зүгт 10 км орчим, нийт 400 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гуу жалга, үер урссан сайр эргээр дрон нисгэж зохион байгуулж 20:00 цагт зогсоосон.
- Увс аймаг, Давст сум. Зүүн хөвөө багийн "Нуурын хөвөө" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 145 км сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т, N 53.610 E92.2602/ Увс нуурын эрэг дээр 17 хүн амарч байснаас 08.05-ны өдрийн 18:00 цагт иргэн Д нь “Тэрмис” уул руу яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 15 км зам туулан 17:45 цагт очиж иргэн М/66 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхэлүүлж 18:15 цагт тус багийн “Шаварт” гэдэг газар /Тэрмис уулаас урд зүгт 8 км/-аас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/08/07Шинэ мэдээ
Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны VI хуралдаан өнөөдөр болж, хурлын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нар оролцсон юм.
2024/08/07Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/08/07Шинэ мэдээ
Ажил, мэргэжилдээ эзэн байхын тулд өөрийн мэдлэг, ур чадвараа үргэлж сорьж, алдаа, оноогоо дэнслэн, цаашдын зорилго өөд тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл сонголт бүрийн өмнөх бэрхшээлийг амжилт болгон хувиргадаг олон залуусын төлөөлөл дэд хурандаа О.Мөнхбатыг энэ удаагийн “Nematimes” булангийн зочноор урилаа. Тэрбээр НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч албан тушаалыг хашиж байна.