Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
Гал түймэр:
- Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Баян багийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 15:57 цагт очиход иргэн Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.
- Завхан аймаг, Алдархаан сум. Богдын гол багийн ‘’Мод үржүүлэх’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 10 км-т, сумын төвөөс зүүн зүгт 22 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 22:52 цагт очиход иргэн М-ын 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
- Ховд аймаг, Булган сум. Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 395 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ малын хашаанд бууц шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 00:30 цагт очиход иргэн Д-ийн 50х80 метрийн хэмжээтэй малын хашаан дотор бууц шатаж байсныг 05 цаг 50 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хорооны “Баруун туруу”-ны “Задгай”-д дугуйт өргөгч шатаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 00:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 21 км зам туулан 00:53 цагт очиход иргэн Н-ын дугуйт өргөгч /ковш/ шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Орхон аймаг, Баян-Өндөр сум. Согоот багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 04:46 цагт хүлээн авсан./04:44 цаг/ Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 04:50 цагт очиход иргэн Б-ын “Ниссан” загварын суудлын автомашин шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
Ойн түймэр:
- Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн "Зүүн моностой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 218 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид орон нутгийн иргэд хамтран ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд Туул голд сэлэхээр 1 хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:27 цагт очиход иргэн Э/36 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд сэлэхээр ороод осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар 4 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоосон. 07.31-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж 16:03 цагт анх осолдсон газраас баруун зүгт 10 км газраас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
- Хөвсгөл аймаг, Жаргалант сум. Цэцүүх багийн "Цэцүүхийн-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 187 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ Тус сумын харьяат иргэн Г нь 07.30-ны өдөр мотоциклоор малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагч, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, ар гэрийнхэнтэй иргэн Г/65 настай, эрэгтэй/ нь Идэр голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:08 цагт тус багийн Мухарын-Ам гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 14 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хорооны "Монгол" шилтгээний баруун талд Туул голд 1 эмэгтэй хүн живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 16:35 цагт очиход иргэн А /68 настай, эмэгтэй/ живсэн байсныг 16:37 цагт осолдсон газраас баруун зүгт 2.5 км-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон:
- Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн "Намнангийн-Ар" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ тус сумын харьяат иргэн М нь 07.30-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн М/50 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:01 цагт тус багийн “Хужирт” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 10 км/-аас эсэн мэнд олсон.
- Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Баян-Улаан багийн ‘’Шивтэртийн доод хашаа’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 155 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ жимс түүж явсан 9 хүнээс 5 хүн (үүнээс 4 нь хүүхэд) сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 25 км зам туулан 00:30 цагт очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, Б/11 настай, эрэгтэй/, Т/9 настай, эрэгтэй/, Э/6 настай, эмэгтэй/, Х/3 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Аянга:
- Увс аймаг, Цагаанхайрхан сум. Хунт багийн “Цагаанчулуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ 07.30-ны өдрийн 14:00 цагийн үед аянга бууж бог мал хорогдсон тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Д-ийн 45 бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
- Архангай аймаг, Түвшрүүлэх сум. Өртөнт багийн “Их-Өвөлжөө” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 60 орчим км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ 07.30-ны өдрийн 18:20-19:20 цагийн хооронд аянга бууж бод мал хорогдсон тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ийн 3 бод мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Уруйн үер:
- Архангай аймаг, Эрдэнэбулган сумын нутагт 17:00-17:45 цагийн хооронд усархаг, аадар бороо орсны улмаас орон сууцны зоорийн давхар, хашаа, гэр, байшин, гудамж усанд автсан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд аймгийн Мэдээлэл, харилцаа холбооны газар, 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшин усанд автсан байсан тул усыг соруулж гаргахаар ажиллаж 07.31-ний өдрийн 17:40 цагт дууссан.
- Өмнөговь аймаг, Цогтцэций сум. 1, 2 дугаар багт 07.31-ний өдрийн 16:15-20:50 цагийн хооронд аадар бороо орсны улмаас байшин, гэр, хашаа үерт автсан тухай 20:06 цагт нийт 6 дуудлагыг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 20:39 цагт очиж ‘’Цэций Уул’’-ын 7 дугаар гудамжинд 2 хашаа, “Шинэ хотхон”-ы 4 дүгээр гудамжинд 1 байшин, 1 хашаа, “Цагаан-Овоо”-гийн 1б гудамжинд 1 гэр, хашаанд үерийн ус орсон байсныг 5 тн ус соруулж 4 цаг ажиллаж 00:30 цагт дууссан.
-Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 4 дүгээр багийн “Улаан цагаан-Ус” гэдэг газар /46.36364, 108.482915/ 07.31-ний өдрийн 20:49-00:12 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас малчин айлын гэр, байшин усанд автсан тухай дуудлагыг 23:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид 11 км зам туулан 00:27 цагт очиход малчин Т-ийн 5 ханатай гэр, 12х6 метрийн хэмжээтэй байшин усанд автсан тул иргэн Б /51 настай эрэгтэй/, О/42 настай эмэгтэй/, Б/6 настай эрэгтэй/ нарыг үерийн уснаас гаргаж сумын төвд 01:01 цагт хүргэж ирсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/08/01Шинэ мэдээ
Машин очих боломжгүй, мухар гудамж, үерийн аманд буусан, үерт автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан, машин эргэх боломжгүй, мухар, үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газарт буусан зэрэг 396 байршлыг тодорхойлон гаргасан байна.
2024/08/01Шинэ мэдээ
Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэх шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхээс гадна тус улсын ойн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурласан дэвшилтэт арга барилыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.
2024/08/01Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ