Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34...+39 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +26...+28 градус дулаан байна.
Гал түймэр:
- Увс аймаг, Тэс сум. 5 дугаар багийн “Шар хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс баруун зүгт 68 км/ 07.27-ны өдрийн 19:00 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг 07.29-ний өдрийн 09:43 цагт хүлээн авсан. Малчин Г-ийн 8 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, Тэс сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 07.29-ний өдөр тухайн газар очиж, нөхцөл байдалтай танилцсан тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газраас аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороо, Говийн автобусны буудлын харалдаа автозамын зорчих хэсгийн хажууд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:31 цагт очиход иргэн Н-ийн жолоодож явсан “Тоёота рав-4” загварын суудлын автомашины автозамын зорчих хэсгийн хажуу тал руу унаж, шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Дорноговь аймаг, Сайншанд сум. 6 дугаар багийн “Малын худаг” гудамжны задгайд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 18:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 18:27 цагт очиход иргэн С-ийн “Уаз 2206” загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 23 дугаар хороо, зүүн Ард-Аюушийн 4 дүгээр гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:03 цагт очиход гудамжинд задгай хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 18 дугаар хороо, 67 дугаар байрны хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 22:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 22:54 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 340 км, сумын төвөөс зүүн урд зүгт 120 км/ дэлгүүрийн байр шатсан тухай мэдээллийг 07.29-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Иргэн Н-ын барааны дэлгүүр болон үүдний амбаар, иргэн А-ийн гэр ахуйн дэлгүүрийн үүдний амбаар шатсаныг тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Усанд боогдсон:
- Төв аймаг, Баянжаргалан сум. Улаан-Ухаа багийн "Дунд гол" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ "Хэрлэн" голын салаанд нутаглаж байсан 7 өрхийн гэр голын усанд боогдсон тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 06:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 200 км замыг туулан 13:37 цагт очиход 3 өрхийн 13 хүн /5 том хүн, 8 хүүхэд/ "Хэрлэн" голын усанд боогдсон байсан тул аврах завь ашиглан 9 цаг 30 минут ажиллан иргэдийг аюулгүй газарт гаргасан.
- Дорнод аймаг, Баян-Уул сум. Өвөр-Эрээн багийн "Наянгаа" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/ “Онон” гол үерлэж, голын усанд 1 өрхийн 3 хүн боогдсон тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 60 зм замыг туулан 15:05 цагт очиход иргэн Г/65 настай, эрэгтэй/, Э/7 настай, эрэгтэй/, Э/4 настай, эмэгтэй/ нар голын усанд боогдсон байсныг аврах завь ашиглан аюулгүй газарт гаргаж, иргэн Б-инд хүргэж өгсөн.
Аянга:
- Өвөрхангай аймаг, Тарагт сум. Их булаг багийн “Их уул цэргийн хүрээ, Хонин цохио” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 10 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ 07.29-ний өдрийн 17:00 цагийн орчим аянга бууж, мал хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан. 17 бог мал /11 ямаа, 6 хонь/ аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус ангийн малын эмч Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг мөн өдрийн 21:12 цагт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан. 07.30-ны өдөр сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/07/30
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/07/30
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/07/30
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ