Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с, +19...+21 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 08:58 цагт очиход иргэн Г-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшин дотор эд, хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

- Өмнөговь аймаг, Гурвантэс сум. Урт багийн “Тост “ хорооллын задгайд тахианы байр шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 09:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 09:25 цагт очиход иргэн Э-ын 15х20 метрийн  хэмжээтэй тахианы байрны дээврийн хэсэг, харуулын өрөө шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 36 дугаар хороо, "Их монгол" хороолол 902 байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 13:02 цагт очиход иргэн Ч-ны байрны гал тогооны өрөөнд агааржуулалтын хоолой шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

- Завхан аймаг, Улиастай сум. Богдын гол багийн Шагж аварга гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.25-ний өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:11 цагт очиход иргэн Т-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 14 дүгээр багийн “2 дугаар” хорооллын Бурхант хэсгийн 5 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:27 цагт очиход иргэн Э-ийн “Ягуар х-тайпе” загварын суудлын автомашин шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

- Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 6 дугаар дугаар багийн ”Шинэ дөрвөлж” хорооллын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 18:46 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:48 цагт очиход иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр, 5 ханатай 1 гэр тус тус шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 4 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:57 цагт очиход эзэнгүй 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын таазны шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.   

Ой, хээрийн түймэр: 

- Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 07.23-ны өдрийн 20:40 цагт цурманд оруулж, 07.25-ны өдрийн 10:00 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. 07.24-ний өдрийн 23:00 цагаас түймрийн голомтод шиврээ бороо орж байна. Бүлэгүүд түймрийн голомтоос бууж, 17:10 цагт Хүдэр суманд очсон. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт: 

- Ховд аймаг, Алтай сум. Барлаг багийн “Улаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, сумын төвөөс зүүн урд зүгт 112 км, 45°04'48.0"N 93°04'12.0"E/ 07.25-ны өдрийн 09:45:37 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 09:52 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын орлогч, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 9 дүгээр заставын жижүүр, нараас тодруулахад тухайн газарт хүн нутагладаггүй бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон: 

- Өмнөговь аймаг, Булган сум. 4 дүгээр багийн “Тотготой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат иргэн Ц нь 07.20-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан. 07.25-ны өдөр иргэн Ц /67 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа явагдаагүй. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

- Дорнод аймаг, Сэргэлэн сум. Очир хүрээ багийн "Шар бүрд" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км/ 07.25-ны өдрийн 15:00 цагийн орчим малчин С нь малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид  малчин С/45 настай, эмэгтэй/-ыг мөн өдрийн 21:49 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.26-ны өдрийн 00:24 цагт аймгийн төвөөс хойд зүгт 2 км-т хээрээс эсэн мэнд олж,  ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Шаварт суусан: 

- Төв аймаг, Мөнгөнморьт сум. Жаргалант багийн “Хадан хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ 2 зорчигчтой суудлын автомашин "Хэрлэн" голын усанд суусан тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 65 км замыг туулан 09:02 цагт очиход нийслэлийн Багануур дүүргээс Мөнгөнморьт сумын “Хадан хошуу” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын усанд живж, иргэн Б/44 настай, эрэгтэй/, Г /45 настай, эрэгтэй/ нар голын хойд талын эрэг дээр эсэн мэнд гарсан байсан тул тухайн 2 иргэнийг аврах завиар 48 минут ажиллан голын урд талд гаргаж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул үлдээсэн.

- Дундговь аймаг, Баянжаргалан сум. Өнгөт багийн “Бор тээг” гэдэг газар /Говьсүмбэр аймгаас урд зүгт 60 км, Дундговь аймгаас зүүн зүгт 180, Баянжаргалан сумаас зүүн хойд зүгт 36 км Дундговь аймгийн Өндөршил сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 36 зорчигчтой автобус шаварт суусан дуудлагыг 07.25-ны өдрийн 07:21 цагт хүлээн авсан. Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид,  Баянжаргалан сумын Мэргэжлийн ангийн алба хаагчтай хамтран иргэн Г-ын “Хьюндай ньюаэробус” загварын автобус шаварт суусан байсныг 15:55 цагт татан гаргасан.

- Хэнтий аймаг, Мөрөн сум. Хараат багийн “Бага-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 20 км, Бор-Өндөр сумын төвөөс хойд зүгт 110 км Хэнтий аймгийн Дархан сумаас Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой ачааны автомашин шаварт сууж, 2 хонож байгаа тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 130 км замыг туулан 20:20 цагт очиход иргэн Б-ын  “Хино пропиа” загварын ачааны автомашин шаварт суусан байсныг 1 цаг 20 минут ажиллаж татан гаргасан.

Хаалга цоож нээх: 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны 15 дугаар байранд биеийн байдал муу 2 хүн гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг 07.26-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 01:04 цагт очиж, тус байрны айлын цонхоор аврах олс ашиглан аврагчийг буулган цонхоор оруулж, хаалгыг онгойлгосон бөгөөд дотор нь иргэн Г/63 настай, эмэгтэй/ хэвтрийн өвчтэй босох боломжгүй,  нөхөр Э/66 настай, эрэгтэй/ ухаан алдсан байдалтай байсныг тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төв, дүүргийн Цагдаагийн 2 дугаар  хэлтэст нарт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ

13 аймгийн 16 нуур, 21 гол, Сэлэнгэ, Дэлгэн мөрний эрэг дагуу өдөр бүр 131 алба хаагч, 24 техник, 20 завьтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Хурх, Улз, Хэрлэн/Багануур/ голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.

Хурх, Улз, Хэрлэн/Багануур / голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.

“What3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр таны дуудлагын байршлыг тогтоох боломжтой

“WHAT3WORD” ПРОГРАММЫГ АШИГЛАН 3 ҮГТ ХАЯГАА ИРҮҮЛСНЭЭР ТАНЫ ДУУДЛАГЫН БАЙРШЛЫГ ТОГТООХ БОЛОМЖТОЙ