Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад цаг агаар нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +31...+36 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай, салхи зүүн хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, +18...+20 градус дулаан байна.

Гал түймэр: 

Дорноговь аймаг, Сайншанд сум. 6 дугаар багийн “Задгай”-д хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 07:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид1 км зам туулан 07:40 цагт очиход иргэн М-ийн хүнсний дэлгүүрт 3 хөргөгч шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. 

- Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Хайрхан багийн  “Хийморь” хэссэгт ахуйн хэрэглээний 5 литрийн хийн баллон шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 16:10 цагт очиход иргэн Д-ны 4х5 метрийн хэмжээтэй байшинд 5 литрийн хийн баллон шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 19 дүгээр хорооны 61 дүгээр байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:10 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.  

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 14 дүгээр хорооны 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 21:03 цагт очиход иргэн Н-ын  5 ханатай гэр, 4х3 метрийн хэмжээтэй амбаар, 6 метр хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

- Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Их-Уул багийн “Жаал-Уул”-ын 5 дугаар гудамжны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 22:56  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.1 км заг туулан 23:01 цагт очиход эзэнгүй 9х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.    

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хорооны “Их тамир”-ын “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн  03:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 04:03 цагт очиж 11 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

- Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 07.23-ны өдрийн 20:40 цагт цурманд оруулсан. 07.24-ний өдөр цурамыг цэвэрлэн ажилласан. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Нуурын усанд осолдсон:

Увс аймаг, Завхан сум. Шар булаг багийн “Нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т / Хяргас нуур, Айраг нуурын хоолойг бирвазаар гаталж байсан ачааны автомашин жолоочтойгоо ус руу унасан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Малчин сум дахь “Хяргас” нуурын сургалтын төв дээр ажиллаж байгаа Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км зам туулан 02:35 цагт, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАС-ын алба хаагчид 280 км зам туулан 03:45 цагт тус тус очиход Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн “Хэцүү хад” гэдэг газраас Завхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х/49 настай эрэгтэй/-ийн “Вонго” загварын бага оврын ачааны автомашин бирвазаас ус руу унасан байсныг татан гаргахаар ажиллаж  07.24-ний өдрийн 08:50 цагт иргэн Х/49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Автомашиныг мөн өдрийн 15:35 цагт 7 метрийн гүнээс татан гаргасан.

- Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны 2 дугаар багийн “Жанхайн дээд модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/  Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн (8 нь хүүхэд) амрч байснаас 3 иргэн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км туулан 14:59 цагт очиход иргэн Б/45 настай, эрэгтэй/, иргэн Ж /35 настай, эрэгтэй/, иргэн Х /24 настай, эрэгтэй/ нар Хөвсгөл нууранд живж нас барсан барсан, цогцсыг 4 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Уруйн үер: 

-  Дорноговь аймаг, Сайншанд сум. 2, 4, 6 дугаар багт 07.24-ний өдрийн 11:00-12:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 11:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 11:09 цагт очиж Төв номын сангийн байр, 5 дугаар 58 айлын, 70 айлын  орон сууцны байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 2 суудлын автомашин, 1 автобус усанд авсан байсныг 14:35 цагт татан гаргаж нийт 25 том хүн /2 хүүхэд/-ний  аюулгүй байдлыг хангасан. 

- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Баян багт. 07.24-ний өдрийн 17:50-16:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас 1 айлын байшин усанд автсан тухай дуудлагыг 18:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 18:20 цагт очиход  иргэн О-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсан тул 1 цаг 9 минут ажиллаж 19:29 цагт усыг соруулж гадагшлуулсан.  

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөвсгөл нуураас татан гаргасан автомашин, техник хэрэгслийг орон нутагт хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар 2021-2024 онуудад зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагааг дуусгаж, татан гаргасан машин, техникийг орон орон нутагт хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр боллоо.

Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна.