Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дундговь,  Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20...+22 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Гавилууд багийн “Чойгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ 07.23-ны өдрийн 17:30 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.  “SX42564V324” загварын зүтгүүрийн автомашин,  “SX42555V344” загварын зүтгүүртэй мөргөлдсний улмаас шатсан тул "Оюу толгой” ХХК-ийн Гэнэтийн ослын хариу үзүүлэх багийн ажилчид, 22 км замыг туулан 18:05 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус багийн алба хаагч 17:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

- Увс аймаг, Цагаанхайрхан сум. Ар булаг багийн Байшинт хороололд 07.23-ны өдрийн 02:02 цагт байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Т, Г нарын 14х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг Цагаанхайрхан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 30 ажилтан, 05:20 цагт унтраасан боловч мөн өдрийн 16:30 цагт дахин ассан тул Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, 30 км зам туулан ажиллаж 07.24-ний өдрийн 06:50 цагт унтраасан.

- Дархан-Уул аймаг, Орхон сум. Зулзага багийн “Задгай”-д /аймгийн төвөөс зүүн зүгт 40 км-т/  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 07:51 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн алба хаагчид 40 км зам туулан 08:38 цагт очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

- Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Угалз багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.7 км зам туулан 14:02 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.  

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 14:47 цагт очиход иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Дархан-Уул аймаг, Хонгор сум. 2 дугаар багийн “Зулзага” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 35 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 04:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн алба хаагчид 35 км зам туулан 05:10 цагт очиход эзэнгүй 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

- Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын алба хаагчид хамтран 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 07.23-ны өдрийн 20:40 цагт цурманд оруулсан. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: Усанд осолдсон: 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явсанаас “Туул” голын усанд 6 настай 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, 5 км замыг туулан 16:10 цагт очиход Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х/6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоосон. 07.23-ны өдрийн 06:29  цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:50 цагт тус дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр төмөр замын гүүрний зүүн тал /анх осолдсон газраас баруун зүгт 7.2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Нуурын усанд осолдсон:

- Увс аймаг, Завхан сум. Шар булаг багийн “Нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ Хяргас нуур, Айраг нуурын хоолойг бирвазаар гаталж байсан ачааны автомашин жолоочтойгоо ус руу унасан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Малчин сум дахь “Хяргас” нуурын сургалтын төв дээр ажиллаж байгаа Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км зам туулан 02:35 цагт очиход Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн “Хэцүү хад” гэдэг газраас Завхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х /49 настай эрэгтэй/-ийн “Вонго” загварын бага оврын ачааны автомашин бирвазаас ус руу унасан байсныг татан гаргахаар ажиллаж байна.

Төөрсөн, сураггүй болсон:

- Хөвсгөл аймаг, Жаргалант сум. Цэцүүх багийн "Төвийн хойд булан" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 177 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км, Галт сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/-т Тус сумын харьяат малчин М нь 07.16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ар гэрийхэнтэй хамтран  малчин М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.23-ны өдрийн 10:25 цагаас Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт Цэцүүх багийн  “Өлд хавчиг” “Их хавчиг” “Жаргалант” “Уст” “Нарийн шарга” “Салаат” гэдэг газар хүртэл 35 км-т, “Уст мухар”, “Өлд хавчиг” гэдэг газар хүртэл 12 км-т автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 20:40 цагт түр зогсоосон.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Уруйн үер: 

- Дундговь аймаг, Сайнцагаан сум.Боржигон, Нарлаг багт 07.23-ны өдрийн 20:20-21:00 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 20:32 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн  алба хаагчид Сайнцагаан сумын мэргэжлийн ангийн ажилтанууд 3 цаг 30 минут ажиллаж аймгийн Цагдаагийн газрын байр, залуус хорооллын 221 дүгээр байрны зоорийн давхарт ус орсоныг соруулж, 4 автомашин усанд авсан байсныг 00:30 цагт татан гаргаж 17 хүн үүнээс (3 нь хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ

13 аймгийн 16 нуур, 21 гол, Сэлэнгэ, Дэлгэн мөрний эрэг дагуу өдөр бүр 131 алба хаагч, 24 техник, 20 завьтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Хурх, Улз, Хэрлэн/Багануур/ голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.

Хурх, Улз, Хэрлэн/Багануур / голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.

“What3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр таны дуудлагын байршлыг тогтоох боломжтой

“WHAT3WORD” ПРОГРАММЫГ АШИГЛАН 3 ҮГТ ХАЯГАА ИРҮҮЛСНЭЭР ТАНЫ ДУУДЛАГЫН БАЙРШЛЫГ ТОГТООХ БОЛОМЖТОЙ