Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Завхан, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Архангай аймаг, Чулуут сум. Зуунмод багийн “Арслан цохио” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км, сумын төвөөс хойд зүгт зүгт 1.5 км/-т сумын өвс хадгалдаг байшин шатсан тухай мэдээллийг 07.22-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, Цахилгаан эрчим хүчний байгууллагын ажилтан, орон нутгийн иргэд хаммтран 8x12 метрийн хэмжээтэй байшин, хураалттай 500 боодол /10 тн/ өвс бүрэн шатаж байсныг 1 цаг 50 минут ажиллаж унтраасан.

- Өмнөговь аймаг, Гурвантэс сум. Урт багийн “Цохион-Ус” хорооллын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 11:04 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 11:10 цагт очиход иргэн Х-ын 8х9 метрийн хэмжээтэй байшингийн гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

- Архангай аймаг, Эрдэнэбулган. 5 дугаар багийн задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:27 цагт очиход иргэн Б-ны эзэмшлийн "Делика Д5” загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

- Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн Булагтай гудамжны 1 тоот /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км/-т амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны  өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 14:40 цагт очиход иргэн Н-н эзэмшлийн 6х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 1 дүгээр багийн 101 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км газрыг туулан 18:13 цагт очиход иргэн Б-ын 3х4 метрийн амбаар, эд зүйлс шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 6 дугаар багийн “Тээвэрчид” хорооллын 4 дүгээр гудамжинд байшингаас их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 01:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 01:44 цагт очиход иргэн У-ийн эзэмшлийн 9x6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсгийн цахилгааны шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

- Төв аймаг, Эрдэнэ сум. Чулуут багийн "Баяндаваа" гэдэг газар /аймгийн төтөөс зүүн зүгт 83 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 04:58 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой Байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 29.5 км замыг туулан 05:24 цагт очиход иргэн Г-ийн  “Нордбенз В3” загварын ачааны автомашины чиргүүлийн баруун хойд талын 3 дугуй шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Ойн түймэр: 

- Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км/ www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 07.22-ны өдрийн 17:00 цагт цурамд оруулсан. Түймрийн голомтод 07.22-ны өдрийн 12:00 цагаас 17:00 цаг хүртэл бороо орсон.

- Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Улаантолгой багийн “Нарийн бургаст” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км, сумын төвөөс урд зүгт 10 км/ бага хэмжээний унанги мод шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 16:40 цагт /17:14 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн  Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтантай хамтран 10 км замыг туулан 19:10 цагт очиход 0.3 га орчим газар унанги мод шатаж байсныг 20:50 цагт цурамд оруулж, 22:03 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: Усанд осолдсон: 

- Дорнод аймаг, Хөлөнбуйр сум. 3 дугаар багийн “Баян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 123 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/-т 07.12-ны өдөр иргэн У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хэрлэн” голын усанд осолдсон байж болзошгүй одоог хүртэл олдохгүй байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 123 км замыг туулан 14:41 цагт очиж иргэн У /45 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг байгуулан ажиллаж мөн өдрийн 16:10 цагт анх осолдсон газраас зүүн зүгт голын урсгал дагуу 15 км зайтай тус багийн “Долоон бургас” гэдэг газар усны мандал дээр цогцосыг олж гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явсанаас “Туул” голын усанд 6 настай 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай 16:06 цагт гарч 5 км замыг туулан 16:10 цагт очиход Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х /6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоосон. 07.23-ны өдрийн 06:29 цагт дахин эхлүүлсэн. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Түймрийн голомтод 07.22-ны өдрийн 12:00 цагаас 17:00 цаг хүртэл бороо орсон.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр үүрэг өгөв

Өнөөдөр УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабт ажиллан төв, орон нутгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар холбогдон үүрэг чиглэл өглөө.