Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 8 дугаар хороо. Барилгын B1 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 09:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:35 цагт очиход байгууллагын B1 давхарт талбайд түрээслэгч Э-ийн  ундаа, усны хөргөгч шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хорооны 13 гудамжинд айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 07:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:50 цагт очиход эзэнгүй айлын хашаанд 2х2 хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 35 дугаар хорооны Сургуулийн гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 13:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 13:12 цагт очиход иргэн Э-ийн “Ssangyong Korando” загварын суудлын автомашин бүрэн шатаж, 5 ханатай гэр хайрагдсан байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны Их-Амны зуслангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 14:58 цагт очиход иргэн О-ын 6 ханатай гэр бүрэн шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 2 дугаар хорооны Орбитын 64 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 16:41 цагт очиход эзэмшигч нь тодорхойгүй 4х6 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 7 дугаар багийн Зурагтын 6 дугаар гудамжинд айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 20:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:54 цагт очиход иргэн Б-ийн 6 метр хашаа шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Ойн түймэр:

- Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км/-т www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. 07.17-ны өдрийн 19:01 цагийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид түймрийн зүүн талаас 2-3 км замыг туулан баруун талд гарч ирсэн, захаар нь тойрч цурамд оруулахаар ажиллаж байна. 

- Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан 2 дугаар багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 38 км/-т ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. 07.15-ны өдрийн 22:21 цагт унтраасан түймэр алдагдаж, дахин ассан гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 23:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид,  сумын Мэргэжлийн ангитай хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулахаар 07.18-ны өдрийн 01:13 цагт түймрийн голомт руу хөдөлсөн.

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн "Марзын гарам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км, сумын төвөөс зүүн урд зүгт 116 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч “Баянсуудал” ойн мэргэжлийн анги, “Жаврай” ойн мэргэжлийн ангийн алба хаагчид, Улаанбаатар Төмөр замын "Мод боловсруулах үйлдвэр"-ийн ажилтанууд хамтран  07.16-ны өдрийн 12:05 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.17-ны өдрийн 09:30 цагт цурамд оруулан 14:22 цагт бүрэн унтрааж, Ерөө сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан.

- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Түнхэл багийн “Хүүш-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, Мандал сумаас зүүн урд зүгт 90 км/-т firms.modaps.eosdis.nasa.gov сайтад 07.16-ны өдрийн 13:10 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, тус  сумын Засаг даргын Тамын газрын байгаль хамгаалагч, сумын ААН, байгууллагын ажилтнуудтай хамтран  07.17-ны өдрийн 18:00 цагаас эхлэн ойн гал түймрийг унтраах ажиллагааг 2 хэсэгт хуваагдан зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 3 га орчим талбай өртөж шатсан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт: 

- Хөвсгөл аймаг, Ханх сум. Хороо 2 дугаар багийн “Хачим” гэдэг газрын ойролцоо “Хөвсгөл” нуур /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 360 км, сумын төвөөс баруун урд зүгт 42 км/-т 07.18-ны өдрийн 04:38:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 04:48 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын орлогч, сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:

- Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан 3 дугаар багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/-т гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн Ё/30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 07.17-ны өдрийн 11:05 цагт анх осолдсон газраас 17 км-т "Хянгартай" гэдэг газар голын эргээс 9 метрийн зайд, 2 метрийн гүнээс цогцсыг олж уснаас гарган, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

- Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 4 км/-т гэр бүлийнхээ хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг 07.17-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:24 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 8 км зайд 4 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 25 км зайд 2 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт “Бор хөндий” гэдэг газар хүртэл 28 км зайд 1 удаа, нийт 110 км зайд “Туул” голын усаар завиар урсаж, анх осолдсон газар “Якорь”, “Тэмтрүүл” ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Нэмэлтээр Үндэсний аврах бригадын алба хаагчид 07.18-ны өдрийн 06:15 цагт хөдөлгөөн үйлдсэн. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Түймрийн голомтод 07.22-ны өдрийн 12:00 цагаас 17:00 цаг хүртэл бороо орсон.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр үүрэг өгөв

Өнөөдөр УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабт ажиллан төв, орон нутгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар холбогдон үүрэг чиглэл өглөө.