Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

 Өнгөрсөн хоногт:  Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутагаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с. +26...+28 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хорооны “Сэлбэ зуслан”-гийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 06:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 17.5 км зам туулан 07:15 цагт очиход эзэнгүй 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х3 метрийн хэмжээтэй цахилгааны өрөө шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 18 дугаар хорооны  “Яргайт”-ын 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн иргэн 22:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 22:56 цагт очиход иргэн Б-ийн 1х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, иргэн Э-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.           

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 6 дугаар багийн “Хөтөл” хорооллын “Задгай”-д төвлөрсөн хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 23:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 23:45 цагт очиж их хэмжээний хог шатаж байсныг 2 цаг 3 минут ажиллаж унтраасан.   

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хорооны “Задгай”-д байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 23:51 цагт очиход 30х40 метрын хэмжээтэй эзэнгүй сендвичин барилгын дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Ойн түймэр:

- Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км/-т www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын 2 алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн "Марзын гарам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 116 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч , “Баянсуудал” ойн мэргэжлийн анги, “Жаврай” ойн мэргэжлийн анги, Улаанбаатар Төмөр замын "Мод боловсруулах үйлдвэр"-ийн ажилтанууд хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна.

- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Түнхэл багийн “Хүүш-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, Мандал сумаас зүүн урд зүгт 90 км-т/ firms.modaps.eosdis.nasa.gov сайтад 07.16-ны өдрийн 13:10 цагт ойн гал түймрийн цэг  илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч, орон нутгийн иргэдтэй хамтран түймрийн голомт руу хөдөлсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:  

Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/ гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид,  Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Ё/30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 07.16-ны өдөр осолдсон газраас Орхон, Ерөө голын бэлчир хүртэл 37 км-т 2 завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялага зэргээр самналт хийж 20:50 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

- Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 4 км гэр бүлийн хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, иргэн Б/21 настай, эрэгтэй/-ийг 07.15-ний өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:00 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км зайд 3 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 15.5 км-т, нийт 38 км-т "Туул" голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлж, анх осолдсон газраас "Булган" уул гэдэг газар хүртэл 22.7 км завиар 2 удаа, голын салаа урсгалаар явган эрлийн ажлыг явуулсан. Мөн анх осолдсон газар "Якорь" ашиглан хайгуулын ажлыг зохион байгуулсан ба "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км завиар 4 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:00 цагт түр зогсоосон. 2024.07.17-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн. 

Төөрсөн, сураггүй болсон: 

- Өвөрхангай аймаг, Арвайхээр. 9 дүгээр багийн 50 дугаар гудамжны 1 хүн 07.14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын  алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн 20 хүнтэй хамтран иргэн Б/17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус өдрийн 21:22 цагаас 07.16-ны өдрийн 00:45 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.16-ны өдрийн  09:15 цагаас эхлэн Тарагт сумын Алтан тал багийн “Олон дов”, ”Даргийн гол” гэдэг газарт, 10 дугаар хороо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус тус  эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж 17:34 цагт зогсоосон. 07.17-ны өдрөөс Цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Түймрийн голомтод 07.22-ны өдрийн 12:00 цагаас 17:00 цаг хүртэл бороо орсон.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр үүрэг өгөв

Өнөөдөр УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабт ажиллан төв, орон нутгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар холбогдон үүрэг чиглэл өглөө.