Онцгой байдлын байгууллагын “Шилдэг бүлэг”-ээр Хойд бүсийн “Хоймор” баг шалгарлаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас “Ахлагчийн жил”-ийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээнийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад болон 185 дугаар ангийн “Дүүрэн булаг” дахь сургалтын цогцолборт  хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Тэмцээнд нийслэл болон бүсийн төвүүдээс шалгарсан нийт 12 баг оролцож, эхний  шатанд оюуны чадавхын түвшин (IQ), англи хэлний мэдлэг, нормативын бэлтгэл, “Эх орон” мэдлэг сорих тэмцээн гэсэн төрлөөр алба хаагчдын мэдлэг, оюуныг сорьсон бол хоёрдугаар шатанд гранат шидэлт, саадтай зурвас, буудлага,  эзлэгдсэн объект, тусгай даалгавар, татан гаргалт, эмнэлэг, байрзүй, хордсон бүсийг туулах цэгүүдэд бие бялдар, хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Нийлбэр дүнгээр Хойд бүсийн “Хоймор” баг тэргүүлсэн бол дэд байрыг НОБГ-ын “Мазаалай” баг, гутгаар байрыг НОБГ-ын “Хангарьд” баг, тусгай байрыг Өмнөд бүсийн “Говийнг чоно-2” баг тус тус эзэллээ.

Харин “Шилдэг бүлгийн дарга”-аар Хойд бүсийн II бүлгийн дарга, ахлах ахлагч М.Түмэнжаргал, “Шилдэг мэргэн буудагч”-аар Өмнөд бүсийн I бүлгийн мэргэн буудагч, ахлах ахлагч Б.Энх-Оргил, “Шилдэг холбоочин”-оор Хойд бүсийн II бүлийн холбоочин, ахлагч Б.Догсом, “Шилдэг эмнэлгийн зааварлагч”-аар “Соёмбо” бүлгийн эмнэлгийн зааварлагч, ахлагч Н.Амарбаясгалан нар шалгарсан юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.