Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

A- A A+

 

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Шийр” гэдэг газар дөрөвдүгээр сарын 11-ний 12:46 цагт гарсан  хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж,  15:20 цагт унтраасан.

Мөн Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн "Манхан" гэдэг газар  мөн өдрийн 14:12 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд үүрэг гүйцэтгэж, 21:50 цагт унтраасан.

Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар 5002 га талбай өртөөд байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангаж, түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.