Гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцсон юм.

Энэ үеэр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцаж, зудын гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа 600 гаруй Вьетнам иргэнээс ирүүлсэн 15.5 сая төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө.

Дашрамд дурдахад, Тус улсын Засгийн газар болон Монголд ажиллаж, амьдардаг Вьетнам иргэд 2021 онд ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулж мөн хандив тусламжийг үзүүлж байсан юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.