Галын аюулгүй байдлыг хангахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй нийтлэг зөрчил илэрлээ

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас “Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж”-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

 Хяналт  шалгалтад 596 барилга байгууламжийг хамруулан 3218 зөрчлийг илрүүлж, 677 зөрчил буюу 21.1 хувийг газар дээр нь арилгуулсан.  Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага-317, мэдэгдэл-205, танилцуулга-12, зөвлөмж-8-ыг тус тус боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилоогүй, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй, ажилтан, алба хаагчдыг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээ аваагүй, галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг байгууллагын хэмжээнд боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй, боловсруулсан  шуурхай төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй. 

Мөн гал түймрийн аюулын үнэлгээ хийгээгүй, барилга байгууламжид байх зөөврийн (гар) гал унтраагуурын нормын дагуу байрлуулаагүй, MNS 5566:2020 стандартын дагуу гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл /галын сарай/ иж бүрдлийн дагуу байрлуулаагүй, бэлэн байдлыг хангуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх наймдугаар сард зохион байгуулна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.