“Сайн дурын бүлэг”-ийг сургах, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Сайн дурын бүлэг”-ийг сургах, сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  Сургалтад Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн 32 сайн дурын идэвхтэн  хамрагдаж байгаа юм. 

Сайн дурын идэвхтнүүд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах, анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварт суралцаж, сургагч багшаар бэлтгэгдэх юм. 

Дашрамд дурдахад, Хамтын ажиллагааны хүрээнд 2019-2023 онд 21 аймгийн 104 суманд 359 сургагч багш бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар иргэд, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах мэдлэг олгоод байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 2 иргэнийг гаргалаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ