Монгол хэлний толь бичиг ашигладаг соёлд суралцацгаая

A- A A+

Монгол хэлний толь бичиг ашигладаг соёлд суралцахыг МУИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор Г.Баттогтох уриаллаа. Тэрээр Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119 дүгээр ангийн алба хаагчдад “Орчин цагийн монгол хэлний хэрэглээ” сэдвээр сургалт хийлээ.  Монгол хэлний зарим үгийг хэрхэн бичих нь маргаан дагуулах болсон. Гэвч зөв бичгийн дүрэм сүүлийн жилүүдэд огт өөрчлөгдөөгүй. Тиймээс эргэлзээтэй үг бичихдээ хэн нэгнээс асуух бус толь ашиглаж сурахыг энэ үеэр зөвлөлөө. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг хоёр ч удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд Mongoltoli.mn холбоосоор ашиглах боломжтой.
Түүнчлэн "Монгол хэл гэдэг зөвхөн зөв бичих дүрэм биш. Монголчуудыг хооронд нь ижилсүүлж харин дэлхийгээс ондоошуулах хүчирхэг хэрэгсэл. Тиймээс эх хэлээ нандигнан хайрлаж, үр хүүхдэдээ зөвөөр үлгэрлэн заах нь бидний үүрэг" хэмээв. Мөн байгууллагын албан бичгийг хэрхэн зөв, цэгцтэй хөтлөх, харь үгийг монгол ахуйдаа тохируулахгүй шууд утгаар орчуулан хэрэглэж буйн уршиг хэрхэн илэрч байгааг тайлбарлалаа.
Г.Баттогтох нь "“Монгол хэлний түвшин тогтоох шалгалт”-ын жишиг даалгавар, олон улсын Монгол хэлний TOMFL үндсэн аргачлал, жишиг сорилго зэргийг боловсруулж, "Монгол хэл судлал. XIII боть. Бичгийн хэл" номын зохиогчдын нэг юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өмнөд Европыг хамарсан хэт халууны улмаас Испани, Франц улсуудад ойн түймэр дэгдэж, Японд хэт халалт үргэлжилж байна

Өмнөд Европыг хамарсан хэт халууны улмаас Испани, Франц улсуудад ойн түймэр дэгдэж, Японд хэт халалт үргэлжилж байна

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ

Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна

Төв аймагт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, холбогдох яамдад хэд, хэдэн чиглэлээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр боллоо.