АНУ-ын Калифорни мужид 500 гаруй удаагийн хөрсний гулгалт үүсчээ

A- A A+

АНУ-ын Калифорни мужид өнгөрсөн даваа гарагаас хойш үргэлжлэн орсон аадар борооны улмаас 500 гаруй удаагийн хөрсний гулгалт үүсээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, үерийн усанд боогдсон 100 гаруй иргэнийг авран хамгаалжээ.

Мөн түр хорогдох байруудад нийт 75.000 гаруй оршин суугч амьдарч байна.

Цаг уурын станцад 24 цагийн дотор 11.87 инч хур тунадас бүртгэгдсэн бөгөөд 1000 жилд нэг удаа тохиолдох үзэгдэл болжээ. Техникийн хувьд “1000 жилийн давтамжтай үйл явдал” гэж нэрлэгддэг талаар мэдэгдлээ.

Өмнөд Калифорнийн цаг уурын байгууллагаас мэдээлснээр хүчтэй аадар борооны улмаас 9-11 тэрбум долларын хохирол учирсан бөгөөд цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй байна.

Хөрсний гулгалт үүссэн шалтгаан нь ой, хээрийн түймэрт шатсан хөрсийг тогтворжуулах ургамал үлдээгүйгээс усны урсацыг хоёр дахин нэмэгдүүлж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Эх сурвалж: www.usatoday.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Спортын олон төрөлт тэмцээнд 400 гаруй алба хаагч оролцож байна

Алба хаагчид сагсан бөмбөг, усан сэлэлт, туухай өргөлт, олс таталт, буухиа гүйлт, буудлага гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд өнөөдөр тодрох юм.

Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна