Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсон.

Ихэнх нутгаар салхи секундэд 2-7 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор өчигдөр /2024.01.18/ 0,0мм, өнгөрсөн шөнө 0,5-0,7мм цас орсон. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өчигдөр буюу 18-нд -12...-14 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -27 градус, бусад хэсгээр -20 градус хүйтэн хоносон байна.
2024/01/19
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2024/01/19
Шинэ мэдээНийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.
2024/01/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ