Төслийн хамтарсан зохицуулах хорооны IV хуралдаан боллоо

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна. Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны IV хуралдаан өнөөдөр болж, ажлын хэсгүүд хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

Төслийн хүрээнд Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд VR сургалтын систем болон дагалдах хэрэгслийг нийлүүлж, хүчитгэх шаардлагатай барилгуудаас 10 барилгыг сонгон, газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээг хийж,  төрийн захиргааны байгууллага болон иргэдэд зориулсан газар хөдлөлтийн тэсвэржилтийг хангах ажлын ач холбогдол болоод газар хөдлөлтийн гамшгаас хамгаалахтай холбоотой сургалтын хүрээнд газар хөдлөлтийн макетуудыг боловсруулаад байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо  “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ