Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр өнгөрсөн 2023 оны зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, “А” үнэлгээтэй дүгнэгдсэн харьяа, анги, салбарууд болон аймгийн Онцгой байдлын газруудад батламж гардууллаа.
Батламжийг ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 185, 111, 09, 112, 179, 113 дугаар анги болон НОБГ, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Ховд, Дархан-Уул, Дорнод, Завхан, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрууд гардан авсан юм.
Онцгой байдлын байгууллага 2023 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах”, “Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх”, “Холбоо зарлан мэдээллийн чадвах, цахим ашиглалтыг сайжруулах” гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн, гүйцэтгэлийг ханган ажиллаж, улсын хэмжээнд бүртгэгдсэн 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос 8260 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
2024/01/12
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2024/01/12
Шинэ мэдээНийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.
2024/01/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ