Онцгой байдлын албаны ахмад ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан зарим ахмадуудад төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор НОБГ-ын ахмад ажилтан Д.Эрдэнэбилэг, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д.Чулуунхүү, “Цэргийн гавьяаны одон”-оор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан А.Ганжаргал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Б.Мягмаржав, мөн газрын ахмад ажилтан Д.Бат-Эрдэнэ, мөн газрын ахмад ажилтан Л.Алтанцаг, мөн газрын ахмад ажилтан П.Алтанцоож,

“Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын дэргэдэх  Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн радиологич-судлаач А.Нарангэрэл, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Б.Түмэнбаяр, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Ш.Дулмаа нар шагнагдлаа.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Төрийн дээд, одон медаль хүртсэн ахмадууддаа хувиасаа болон нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс халуун баяр хүргэе. Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудад залуу халаа нас, эрдэм, мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласан та бүхнээрээ үе, үеийн алба хаагчид бахархаж байгаа. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо  “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ