“Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт”-ууд сургалтад хамрагдаж байна

A- A A+

НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулж байгаа “Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт”-ууд сургалтад УОК-ын Шуурхай штабын  30 орчим  алба хаагч хамрагдаж байна.

Энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар LEGS буюу онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартыг Монгол Улсад нутагшуулах, институцлэхтэй холбогдуулан өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэнэ.

Онцгой нөхцөл байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд буюу LEGS нь хүмүүнлэгийн хямралд өртсөн хүмүүст туслах зорилгоор мал сүрэгт чиглэгдсэн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд баримтлах олон улсын заавар болон стандартын иж бүрдэл юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.