Япон Улсын төв хэсэгт орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16:10 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус улсын Цаг уурын хүрээлэнгээс Ишикава, Нийгата, Тояама мужуудад цунамигийн түгшүүр зарлаад байна.

Тав хүртэл метрийн өндөртэй давлагаа Ишикава мужийн Ното хотод хүрсэн тухай NHK мэдээллээ. Өнөөдрийн /2024.01.02-ны 11:00 цагийн/ байдлаар 13 хүн амь насаа алдаж, 45.000 өрх, айл тог цахилгаагүй болж, олон тооны хүн хүнд бэртэж, гэмтсэн бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Хөрсний гулгалт үүссэнээс орон нутгийн хот хоорондын хурдны галт тэрэгт зорчиж явсан 1.400 хүн 11 цагийн турш замд боогджээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт болсон бүс нутагт ойролцоогоор 31 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн дараах чичирхийллийн давтамж удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгааг ч мөн мэдээллээ.
Эх сурвалж: ccn.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа

2024/01/02
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2024/01/02
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2024/01/02
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.