УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Аймгийн хэмжээнд энэ жил 6160 малчин өрхийн хонин толгойд шилжүүлснээр 8 сая толгой мал өвөлжиж, хаваржина.
Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолын дагуу Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын нөөц бэлчээрий зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан бөгөөд тус отрын нөөц бэлчээрт Баянтүмэн, Дашбалбар, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот 5 сумын 92 малчин өрхийн 106.281 толгой малыг өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлыг тухай бүрт үнэлэх, эрсдэл багатай даван туулахад аймаг, орон нутгийн хэмжээнд бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг чиглэл болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2024/01/02
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2024/01/02
Шинэ мэдээНийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.
2024/01/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ