“Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах 4 боть судалгаа” шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээр шалгарлаа

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 2023 оны эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”-ээр Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах 4 боть судалгаа”-ны бүтээл шалгарлаа. Тус бүтээлийг хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн, эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Т.Өсөхжаргал, төвийн дарга, хошууч Э.Энхбат, Гамшиг судлалын төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, хошууч С.Солонго нар хамтран судалж, боловсруулсан байна.

Энэхүү бүтээл нь  газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрх зүйн орчин, төлөвлөлтийн өнөөгийн байдал, сайжруулах боломж, газар хөдлөлтийн үеийн эрэн хайх, аврах ажиллагааны чадавхад хийсэн үнэлгээ,  газар хөдлөлтийн гамшгийн үеийн талуудын хамаарал, нөлөөллийн судалгаа, гамшгийн үеийн Гамшгаас хамгаалах улсын албад, иргэдийн бэлэн байдлын  өнөөгийн байдлын судалгаа гэсэн дөрвөн багц судалгаа юм. Судалгааны үр дүнгээр хэд, хэдэн эрх зүйн зохицуулалтын баримт бичигт өөрчлөлт, шинэчлэлт оруулахаар санал хүргүүлсэн ба ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ