УОК-ын Шуурхай штабаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтад Ник, Петростар, Шунхлай, Сод Монгол, Магнай трейд, Газ Ойл, Нью энержи стар, Синчи ойл зэрэг аж, ахуйн нэгжийн удирдлагууд оролцож, шатахуун тээвэрлэлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон юм.
Улсын хэмжээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард нийт 175 мянган литр АИ-92, дизель түлш орж ирсэн бол энэ сар гарсаар 21-ний өдрийн байдлаар 136 мянган литр АИ-92, дизель түлш нийлүүлэгдээд байна.

Ихэнх нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, зарим газарт их хэмжээний цас орсны улмаас зам даваанд хүндрэл учирч, шатахуун тээвэрлэгч аж, ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа удаашрах, түгээлт хийх автомашинуудын хүрэлцээ муу байгааг энэ үеэр онцоллоо.
УОК-ын шуурхай штабаас өвөлжилтийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд хоол хүнс, эм тариа, өвс тэжээл, мах тээвэрлэлт зэрэг чиглэлийн тээврийн хэрэгсэлд QR кодоор ялгах тэмдэг хийж, шатахуун түгээлт хийх боломжоор ханган, тасралтгүй, шуурхай байхад анхаарч, өдөр тутамд хяналт тавьж ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2023/12/23
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2023/12/23
Шинэ мэдээЭнхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа
2023/12/23
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.