Зудын эрсдэл ихтэй нутгийн хэмжээ 20 орчим хувиар нэмэгдлээ

A- A A+

Цаг уурын байгууллагаас энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 90 хувьд их (57% нэн их, 23% их), 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж гарлаа.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл,  Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхнээс нийт нутгаар нойтон цас, цас олон удаа орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрсэн нь өвс ургамал цасанд дарагдах, мөстөх, улмаар мал бэлчих боломжгүйд хүрсэн.

Зудын эрсдэл ихтэй нутгийн хэмжээ 11 дүгээр сарын 30-аас хойш 20 орчим хувиар нэмэгдсэн, бэлчээр нягтарч хатуурсан зузаан цастай болсон, эрс хүйтэрсэн зэргээс мал өвөлжилт нийт нутгаар хүндэрч, цаашид улам бүр муудахаар байна. Мөн малын тарга хүч дутуу, өвс тэжээлийн үнэ өртөг өссөн, мал борлуулах зах зээл хомс, зам харгуй хаагдсан зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: УЦУОСМХ 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо  “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ