ОБЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хурлаар холбогдох дүрэм, журам, зааврыг хэлэлцэн баталлаа. Тухайлбал, “Сум, галт хэрэгсэлтэй харьцах үеийн заавар”, “Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах заавар”, “Хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах хяналтын хуудас”, ОБЕГ-ын даргын 2017 оны А/323 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар”-т оруулсан нэмэлт, өөрчлөлт, “Гал түймэр унтраах, аврах анги, эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн баримт бичиг баталгаажуулах тэмдэг хэрэглэх журам”-ын төсөлтэй тус тус танилцаж, эцэслэлээ.

Мөн энэ үеэр албаны nema.gov.mn сайтын шинэчлэл болон гамшиг, аюулт үзэгдэл ослын бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэлт, хөгжүүлэлт, Онцгой байдлын байгууллагаас төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ үнэлгээний тайланг танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2023/12/21
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023/12/21
Шинэ мэдээНийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.
2023/12/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ