.jpeg)
Завхан аймгийн нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-40см, уулархаг нутгаар 40-70см, гуу жалгандаа 50-90см цастай байгаа бөгөөд Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл сумад зудын эрсдэлийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй гарчээ.
.png)
Цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон, зам даваа хаагдсан, цасанд суусан зэрэг 29 удаагийн дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран үүрэг гүйцэтгэж, 89 иргэний амь насыг авран хамгаалсан.
.png)
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан хэсэг Завхан аймагт ажиллах үеэрээ Улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн 495 тонн хивэг тэжээлийг эрсдэл өндөртэй сумдад хуваарилах ажлыг зохион байгуулж байна.
”Завхан-АЗЗА” ТӨХК нь аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх олон улс, улсын чанартай долоон чиглэлийн 1203,2 км авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг хариуцан ажиллаж, замын хөдөлгөөний бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулсан цахим хурлын үеэр мэдээллээ.
.png)
.jpeg)
2023/12/18
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023/12/18
Шинэ мэдээНийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.
2023/12/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ