“Гамшиг судлалын салбарт ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ

A- A A+

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулиас “Гамшиг судлалын салбарт ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд ОБЕГ, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, МУИС, ҮБХИС, Шинжлэх ухааны академийн харьяа Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ДХИС-ийн болон техник, технологийн тэргүүлэгч хувийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.

ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээллийн технологийн өнөөгийн байдал”, МУИС-ийн дэд профессор Б.Сайнбуян “Ой, хээрийн түймрийн шатсан талбай, түүний шаталтын зэрэглэлд нөлөөлөх хүчин зүйлсийн хамаарлын судалгаа”, ШУА-ийн харьяа Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Л.Очирхуяг “Улаанбаатар хотын дулааны арал (UHI)-ын оронзайн тархалтын зураглалыг боловсруулах нь”, МУИС-ийн ХШУ-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш, магистр Ч.Болорчулуун, Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн Программ хангамжийн тасгийн Газарзүйн программ хангамжийн ахлах инженер М.Төрболд нар “Хиймэл оюунд суурилсан дулаан мэдрэгчтэй ухаалаг дроны зураглалыг эрэн хайх ажиллагаанд ашиглах боломж”, ХААИС-ийн дэд профессор Г.Ганзориг “Хиймэл оюун ухааныг шинжлэх ухааны өгүүлэлд ашиглах боломж”, ОБС-ийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн эрхлэгч, доктор, дэслэгч Б.Одгэрэл “Гамшиг судлалын салбарт ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт илтгэлүүдийг танилцууллаа гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо  “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ