Нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй байна

A- A A+

Монгол орны нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүлтэй, 11 аймгийн 41 суманд цагаан зудын, 11 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна.

Мөн зудын эрсдэлийн үнэлгээгээр Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн ихэнх, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Ховд аймгийн зарим нутгаар нэн их эрсдэлтэй гарлаа.

Цаашид энэ сард баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дунджаас хүйтэн, баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо  “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ