.jpeg)
ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнүүдийн сургалтыг зохион байгууллаа.
.jpeg)
Сургалтад 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж, төрийн болон албаны нууцын тухай хууль, төрийн албан хаагчийн ёсзүй, орчин үеийн хүний нөөцийн удирдлага дахь хөдөлмөрийн харилцаа ба ёс зүйн асуудал, гүйцэтгэлийн үнэлгээний журам, түүний шинэ зохицуулалт, хувь хүний мэдээллийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээллээ дээшлүүлсэн юм.
.jpeg)
Мөн Онцгой байдлын байгууллагын цэргийн албаны зохион байгуулалт, заавар, Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого, анхаарах зарим асуудал, Онцгой байдлын байгууллагын сургалтын бодлого, төлөвлөлтийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
.jpeg)
.jpeg)
.jpeg)
2023/12/04
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023/12/04
Шинэ мэдээНийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.
2023/12/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ