Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Санамж бичгийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарсан дадлага, сургуулилтыг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд найрамдах Тажикистан улсын засгийн газрын дэргэдэх Онцгой комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, тус Улсын Засгийн газрын дэргэдэх Онцгой комиссын дарга, хурандаа генерал Раджабали Рахмонали  нар гарын үсэг зурлаа.

Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэлээ

Нисдэг тэргээр хүргэгдсэн НОБГ, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 40 орчим алба хаагч түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ сард бүртгэгдсэн 59 ой, хээрийн гал түймрээс 37 түймрийг бүрэн унтраалаа

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.24/ 11:00 цагийн байдлаар 22 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4,  Хүдэр суманд-1 буюу 5 түймрийг цурамд орууллаа.