Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

“Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртсэн бэлтгэл хурандаа Г.Чулуунд хүндэтгэл үзүүллээ

Тэрээр Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 22 жилийн хугацаанд байгууллагаас төрөн гарсан 28 дахь гавьяат буюу 20 дахь "Үйлчилгээний гавьяат ажилтан" юм.

“Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье

Цаашид ч бид бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх хүчирхэг алба болох зорилго, зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилго, зорилтуудыг бүтээлч ажил болгон хэрэгжүүлэхэд Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчдын идэвх санаачилга, хичээл зүтгэл, үүрэг оролцоо, харилцаа хандлага, ухамсар, манлайлал чухал үүрэгтэй бөгөөд нэгэн сэтгэлээр их үйлсийг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 68/А62 дугаар тушаалаар “Амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.