Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газраас сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэгтэй холбоотой хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын “Кей По Юү” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Кей По Юү” ХХК-ийн ерөнхий захирал Хо Хуа нар гарын үсэг зурсан юм.

Зудын байдалд үнэлгээ хийхэд  7 аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдсэн байна

 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд  7 аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын,  18 аймгийн 118 суманд цагаан зудын, 16 аймгийн 87 сум цагаанаар зудархуу нөхцөл бүрдсэн байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Тайшир, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Баян-Өндөр, Өлзийт, Бат-Өлзийт, Бүрд, Баруунбаян-Улаан, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түмэнцогтод цасны нягт 0,35-0,63 г/см3 хүрч  төмөр буюу шилэн зудын .