Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Дархан-Уул аймагт анх удаа LIDER дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг хийлээ

Хоёр сарын хугацаанд хийгдсэн тус хэмжилт судалгааны үр дүнг өнөөдөр талууд хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга замаа тодорхойлсон юм.

Эрсдэлийн мэдээлэлд суурилсан хот төлөвлөлтийг дэмжих “LIDAR” дроны судалгаа, хэрэглээний төслийг хэрэгжүүлж, хаалтын семинарыг зохион байгууллаа

Туршилтыг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, ОБЕГ, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.