БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотын орон сууцны барилгад өнгөрсөн ням гараг (2026.11.08)-ийн 16:59 цагт гарсан гал түймрийн улмаас 14 хүн амиа алджээ.
Тус барилга нь худалдаа, үйлчилгээ болон орон сууцны зориулалтыг хослуулсан цогцолбор бөгөөд зочид буудал, орон сууц, үйлчилгээний газрууд болон сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулдаг 40 давхар цогцолбор юм. Гал түймэр барилгын дөрөвдүгээр давхрын орчимд гарч, улмаар зочид буудал байрладаг найм, есдүгээр давхар руу тархсан байна.
Гал түймрийг ойролцоогоор 2 цагийн дараа бүрэн унтраасан ба түймрийн улмаас 25 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс есөн хүний биеийн байдал хүнд байна.

Ослын голомтод гал түймэр унтраах, аврах 13 ангиас 243 алба хаагч, 41 гал унтраах автомашин зэрэг нийт 1,500 гаруй хүч хэрэгслийг дайчлан ажилласан ба нийт 60 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Эрх бүхий байгууллагуудын мэдээлснээр цаашид галын аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлж, эрсдэл өндөртэй голлох салбар, чиглэлүүдэд хяналт тавихын зэрэгцээ хотын хэмжээнд аюулгүй байдлын үзлэг шалгалт зохион байгуулж, илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: chinadaily
2026/11/12
Шинэ мэдээБНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
2026/11/12
Шинэ мэдээУлсын хэмжээнд он гарсаар арван сарын байдлаар (2026.01.01-10.31) байдлаар 4456 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
2026/11/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ