Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Орхон аймгийн 2 суманд 4 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +13...+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +9...+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 14-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Баян-Өлгий, Увс, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм, 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завханы зарим сумдаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы ихэнх, Хөвсгөл, Говь-Алтай, Архангайн зарим сумдаар, 16-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдаар, 17-нд Архангай, Төв, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дундговийн зарим сумдын нутгаар 0.0-11.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -4...+1 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
Гал түймэр:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо 8 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Улаан-Өндөр 2 дугаар багийн "Хаялага" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ Дорнод аймгийн Матад сумаас Дундговь аймгийн чиглэлд өвс тээвэрлэж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Н-ийн эзэмшлийн “Shaanxi SX3000” загварын зүтгүүр автомашин, ачиж явсан 1620 ширхэг боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багт байшингийн галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 9x10 хэмжээтэй байшингийн 2x2 хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн эзэмшлийн хашаанд 0.2 га өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн хашаанд 3.5 тонн орчим хураалттай задгай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 16:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 2х3 метрийн хэмжээтэй модон жорлон шатаж, 5 метр хашаа хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сүмбэр сумын Өнөр хороолол 1 дүгээр баг, 5 дугаар гудамжны 1 тоот /аймгийн төвөөс урд зүгт 187 км/ хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 17:19 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн эзэмшлийн 2000 ширхэг боодлын өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 01:23 цагт өхүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг 5 ханатай 2 ширхэг гэр, 3х4 метрийн хэмжээтэй амбаар тус тус бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход хавтангийн үйлдвэрийн 40х20 метрийн хэмжээтэй сэндвичин 2 давхар барилгын 9х3 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 02:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт нүүрс ачсан ачааны автомашины шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 02:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Howo-ZZ4257N3247C1" загварын зүтгүүрийн автомашинд ачсан 50 тн нүүрс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 275 км, сумын төвөөс баруун урд зүгт 80 км/-т ачааны автомашины дугуй, ачиж явсан нүүрс шатаж байна гэсэн тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Beiben North Benz-ND4251” загварын зүтгүүрийн 12 ширхэг дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж 10.12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулсан. Бүрэн унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын нийт 23 хүн, 3 автомашинтай ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/13
Шинэ мэдээУур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл манай улсад жилд дунджаар 55 орчим удаа тохиолдож байсан бол сүүлийн жилүүдэд 80 орчим болж нэмэгдсэн байна.
2026/10/13
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНФУ-ын “Десотэл” группийн Ерөнхийлөгч Жером Десотэлыг хүлээн авч уулзан, төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа ажлын үр дүнгийн талаар санал солилцлоо.
2026/10/13
Шинэ мэдээАюулгүй байдал бол бидний амьдарч буй газраас эхэлдэг. Тиймээс өрхийн түвшинд бэлэн байдлыг хангах буюу эрсдэлийг ойлгож мэдэх, төлөвлөгөөтэй байх, шуурхай арга хэмжээ авах нь амьд үлдэх эсвэл амь насаа алдах хоёрын хоорондын ялгааг бий болгож чадна.