
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, дотоодын болон олон улсын туршлага сургамжийн талаар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
Хуралд судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн, судлаач, судлаачдын баг, их, дээд сургуулийн оюутнууд, тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд оролцох боломжтой.
Бүтээлийг эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр 2026 оны 10 дугаар сарын 28-ны дотор nidr@nema.gov.mn цахим хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Холбоо барих утас: 51-262539, 99918616
2026/10/21
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/10/21
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо