Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя

A- A A+

Ойн тухай хуульд зааснаар “түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг.

Тиймээс ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд "Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд он гарсаар 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 56 суманд 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд үүний 112 нь хээрийн 32 нь ойн түймэр байна.

Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нэг иргэн өртөж нас барж, 2 иргэн түлэгдэж, 12 гэр, 2 байшин, 6 өвөлжөө, 38 хашаа саравч, 4 автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртөж, урьдчилсан байдлаар ойн 10,689 га, хээрийн 955.413 га, нийт 966.101 га талбай өртөж, 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

Хуурай, салхитай үед өвс ургамал, ойн хөвд, хагд маш амархан гал авалцаж, түймэр богино хугацаанд өргөн талбайг хамрах эрсдэлтэй тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.