ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг Япон Улсын “Сабо Фронтиэр” сангийн Судалгааны нэгдүгээр газрын ерөнхий менежер, доктор Мики Чиба тэргүүтэй төлөөлөгчид болон Цүкүбагийн их сургуулийн профессор Учида Таро нарыг хүлээн авч уулзаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

“Сабо Фронтиэр” сан нь Япон Улсын засаг захиргааны нэгжүүд болон олон улс, бүс нутгийн хэмжээнд байгууллагуудын захиалгаар гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, судалгаа хэрэгжүүлдэг байгууллага юм. Монгол, Япон хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2005 оноос хойш тогтвортой хөгжиж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, технологийн дэмжлэг үзүүлэх, судалгаа, сургалтын олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Мөн “Сабо Фронтиэр” сангийн сургалт, судалгааны төвтэй хоёр дахь жилдээ хамтран гамшгийн менежментийн танхимын дадлага, сургалт зохион байгуулах, үндэсний сургагч багш бэлтгэх, сургалтын агуулга болон цагийн байдлын даалгаврыг боловсронгуй болгох, Япон Улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаад хурандаа Ц.Уранчимэг талархал илэрхийллээ.
Цүкүбагийн их сургуульд Онцгой байдлын байгууллагын дөрвөн алба хаагч магистр суралцаж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах болон гамшгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан үер, хүчтэй салхи, шуурга зэрэг байгалийн гамшгийн давтамж, эрчим нэмэгдэж байгаа энэ үед цаг агаарын урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийг шуурхай солилцох, шинжлэх ухаанд суурилсан эрсдэлийн үнэлгээ хийх нь хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг талууд онцоллоо.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Улаанбаатар хотын үер болон ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй бүсүүдтэй танилцаж, Баянзүрх дүүрэгт зохион байгуулах гамшгаас хамгаалах дадлага сургуульд оролцож, иргэдийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн талаарх сургалт, судалгааг хамтран хэрэгжүүлнэ.
2026/07/03
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2026/07/03
Шинэ мэдээНийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.
2026/07/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ