Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 81 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан, үүрэг гүйцэтгэж байгаа үе, үеийн генералууд болох хошууч генерал О.Үржин, хошууч генерал П.Даш, хошууч генерал Т.Бадрал, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал Х.Батбилэг, бригадын генерал М.Энх-Амар, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал Л.Болдбаатар, бригадын генерал Д.Намсрай нарын алтан мөрдөст генералууд хүрэлцэн ирж, оролцсон юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 21 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвараа албандаа зориулж, генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн та бүхэндээ болон энд хүрэлцэн ирсэн гэр бүлийнхэнд нь баярын мэнд хүргэе. Онцгой байдлын байгууллагыг нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бүхий л цаг хугацаанд удирдан, хамтран ажиллаж байсан, ажиллаж байгаа та бүхэн бол алба хаагчдын бахархал билээ” хэмээн онцолсон юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнд алтан мөрдөст генералуудын ар гэрийнхэн мөн оролцож, баярласан сэтгэлээ илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
calendar_today2025/04/25
Шинэ мэдээМөн гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль батлагдсан бодлого, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулсаныг онцлоод, цаашид сайжруулах зөвлөмжүүдийг гардуулан өглөө. Сургуулийн үйл ажиллагаанд идэвх санаачлага гарган хамтран ажилласан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, бүх шатны удирдах бүрэлдэхүүн талархал илэрхийлсэн юм.
calendar_today2025/04/25
Шинэ мэдээОй, хээрийн түймэр нь газар нутгийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй гардаг байна. Тодруулбал, Хээрийн түймэр нь тал хээрийн ургамлын бүрхэвчийг хамран хяналтгүйгээр тархдаг. Гал гарах болон тархах механизм нь тал хээрийн өвс ургамлын хуурайшилт болон хурдтай салхины нөлөөлөл байдаг ба ойн түймрээс илүү эрчимтэй тархаж, хормын төдийд л тал газрыг бүрхдэг байна.
calendar_today2025/04/25
Шинэ мэдээМонгол Улсын нийт нутгийн 55.3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд тооцогддог байна. Ой, хээр бүхий нутгийн 98.5 хувь нь гал түймрийн эрсдэлийн 1 ба 2 дугаар ангилалд багтдаг аж.
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
2023 © ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ
Вэбсайтыг “Грийнсофт” ХХК хөгжүүлэв