Алба хаагчдыг Наресуаны их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна

A- A A+

Тайландын Хаант Улсын Наресуаны их сургуульд “Гамшгийн удирдлага” магистрын тэтгэлэгт 2 жилийн хөтөлбөрт Онцгой байдлын байгууллагын доорх шалгуурыг хангасан алба хаагчдыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Онцгой байдлын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан;

Гамшгаас хамгаалах алба, Онцгой байдлын ажил мэргэжилтэй эсвэл инженер, шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй байх;

30 хүртэлх насны;

Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;

Суралцах хүний тоо 2;

1. Наресуаны их сургууль нь суралцахаар сонгогдсон алба хаагчид дараах боломжийг олгоно.

1.1.  Монголоос Тайланд руу очих болон буцах үеийн нислэгийн тасалбар;

1.2. Сургалтын  төлбөрөөс чөлөөлөгдөнө;  (Тэтгэлэг авагч өөрөө төлөх шаардлагатай боловсролын зарим төлбөр байдаг гэдгийг анхаарна уу)

1.3. Кампус дотор байрлах байр болон байртай холбогдсон хэрэглээний зардал;

1.4. Эрүүл мэндийн даатгал;

1.5. Сарын тэтгэмж 6000.-bht (610,000 MNT);

1.6. Тайландын ED бус визний мэдүүлэг болон виз сунгахтай холбогдох зардал;

1.7. Хичээлийн жилд зориулсан сургалтын материалд 8000.-bht (815,000 MNT);

1.8. Дипломын ажлын саналын хураамж, диссертаци хамгаалах нэг удаагийн хураамж;

2. Онцгой байдлын ерөнхий газраас суралцахаар сонгогдсон алба хаагчид дараах боломжийг олгоно.

2.1. Суралцах хугацаанд Онцгой байдлын байгууллагад төрийн тусгай алба хаасан хугацаа тасалдахгүй.

2.2. Албан тушаалын цалин хөлсийг суралцах хугацаанд олгоно.

Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй алба хаагчид доорх материалыг бүрдүүлэн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (for.rel@nema.gov.mn, 263567)-т цахимаар болон шуудангаар ирүүлнэ үү.  

Бүрдүүлэх материал:

  1. Харьяа нэгжийн дарга, захирагчийн алба хаагчийг суралцуулахыг дэмжсэн албан бичиг
  2. Төрийн алба хаагчийн анкет
  3. Алба хаагчийн суралцах хүсэлт /өргөдөл/
  4. Англи хэлний мэдлэгийн тодорхойлсон баримт бичиг /TOEFL, IELTS-ны оноо болон бусад сертификат/.

Жич:Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.