Бүх шатанд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийг анхааруулав

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Аймгийн хэмжээнд 19 сумын 91 багийн 5971 хот айл болон 13.948 өрхийн 2.935.537 толгой мал өвөлжиж, хаваржиж байгаа бөгөөд 1.3 сая мал төллөхөөс 350061 толгой төл мал бойжиж байна.

  Ой, хээрийн түймэр, хүчтэй салхи шуурга, шар усны үерийн нийгэм, хүн амд учруулах эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр  аймгийн хэмжээнд “дунд” гэж тодорхойлогдсон. Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2 зорилтын хүрээнд 24 арга хэмжээг боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Энэ дөрөвдүгээр сард агаарын дундаж температур их нууруудын хотгор орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн өмнө болон, баруун талаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгааг танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян “Манай орны нутаг дэвсгэрт тохиолдох байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл, шинэ төрлийн халдварт өвчний давтамж нь уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтлын нөлөөгөөр нэмэгдэж, улс орны тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын орчин дахь тодорхойгүй байдал, эрсдэл жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ цаг үед урьдчилан таамаглах боломжгүй шинэ эрсдэл, нэн аюултай нөхцөлийг тооцож, түүнийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бүх талын оролцоотойгоор бэхжүүлэх нь онцгой ач холбогдолтой болсныг дэлхий нийтээрээ ойлгон ухамсарлах болсон цаг ирсэн” хэмээн хэлсэн үгэндээ онцлоод холбогдох үүргийг өглөө.

Тухайлбал, аймаг, сумын хэмжээнд  үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнийг дагасан тандалтыг тогтмол хийх, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр бүх шатанд үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Уулын болон аюултай нөхцөлд өндрөөс аврах ажиллагаа"-ны сургалтад хамрагдаж, сургагч багш, зааварлагчийн эрхтэй боллоо

Тус хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд өнгөрсөн онд 6 алба хаагч тус сургалтад хамрагдсан юм. 

“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн манлайллыг нэмэгдүүлж, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах, таниулах, мэдээллээр хангах, бүтээлч, үр ашигтай санал санаачилгыг дэмжих, үр дүн, туршлагыг нэвтрүүлэх зорилготой тус аяныг  гурван чиглэл, агуулгаар зохион байгуулж байна.

Нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлжээ

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 7 хоног бүрийн пүрэв гарагийг албаны сургалтын өдөр болгож, мэргэжлийн сургалт, дадлагыг  тогтмол зохион байгуулж байна.

51-263581