“Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого”-ыг шинэчлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ

A- A A+

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Шадар сайдын 05 дугаар тушаалаар 2024 онд батлуулсан “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги-2030” баримт бичиг болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого”-ыг шинэчлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд  ОБЕГ-ын бүтцийн нэгж, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119 дүгээр ангийн алба хаагчид өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлсон илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого”-ыг 2019 онд Монгол Улсын Шадар сайдаар батлуулж байсан бөгөөд цаашид  хүний нөөцийн талаар баримтлах зарчим, үндсэн чиглэлийг сайжруулах, бүтээлч, чадварлаг, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бүрдүүлэх, байгууллагын тогтвортой хөгжлийг хангах хүрээнд шинэчлэн боловсруулах юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна