“Цацрагийн ослын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт хээрийн дадлага сургуульд алба хаагчид хамрагдаж байна

A- A A+

Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын ажлын албанаас хамтран “Цацрагийн ослын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт хээрийн дадлага сургуулийг энэ сарын 10-11-ний өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах  Зэвсэгт хүчний-119 дүгээр ангид зохион байгуулж байна.

 Дадлага сургуульд Цөмийн энергийн комиссын ажлын алба, ОБЕГ-ын  харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Аврах анги, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн 50 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтын үйл ажиллагаанд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, тус газрын хэлтсийн дарга,хурандаа Ж.Дамдинсүрэн нар оролцож, амжилт хүслээ.

Хими, цацрагийн ослын үеийн хариу арга хэмжээг төлөвлөх, удирдан зохион байгуулах, шуурхай хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг  сайжруулах хүрээнд сургалт, дадлагыг хийж, харилцан ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгох талаар санал солилцох юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна