Уур амьсгалын ногоон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” (АДАПТ) төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагыг 2023 онд гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, гамшгаас хамгаалах албадын бүрэлдэхүүнд зориулан боловсруулсан.
Энэ хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан сургалтыг энэ сарын 7-9-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад Дорнод, Сүхбаатар аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, 10 сумын тамгын газрын дарга нарын 45 ажилтан, алба хаагч хамрагдсан юм.

Mөн Онцгой байдлын газрын алба хаагчдад гамшгийн мэдээллийн сан, газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын Зарлан мэдээлэл, мэдээллийн сангийн хэлтсийн дарга, хошууч Ц.Бямбацогт мэдээлэл өгч, дадлага ажлыг хийлгэлээ
.
2025/04/09
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2025/04/09
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2025/04/09
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.